Бурханы хангамж


  • ЭЗЭН бол миний хоньчин,Надад дутах зүйл нэг ч үгүй.
    Дуулал 23:1
  • Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг.Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.
    Дуулал 34:10
  • Би залуугаасаа хөгширтлөөЗөв шударга хүн хаягдахыг,Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй.
    Дуулал 37:25
  • Өдөр бүр бидний ачааг үүрдэг Эзэн,Бидний аврал болох Бурхан магтагдах болтугай.Села
    Дуулал 68:19
  • Та нарыг Египет нутгаас удирдан гаргасанЭЗЭН Би бол та нарын Бурхан юм.Амаа том ангайлга, би түүнийг дүүргэнэ.
    Дуулал 81:10
  • Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм.ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг.Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.
    Дуулал 84:11
  • Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөдТа товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ. Та мутраа дэлгэн,Бүх амьтны хүслийг хангадаг юм.
    Дуулал 145:15,16
  • Шударга зөв хүнд хоол хүнс хангалттай байдаг болХар санаатай хүний ходоод хонхолзоно.
    Сургаалт Үгс။ 13:25
  • Хэрэв та нар зөвшөөрч,дуулгавартай дагавал,энэ газрын хамгийн сайныг иднэ. Харин та нар эсэргүүцэж босвол,илдээр цавчигдана” гэж ЭЗЭНий ам айлдаж байна.
    Исаиа 1:19, 20
  • Би тэднийг болон Миний толгодын эргэн тойрон дахь газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр бол ерөөлийн бороо болох билээ.
    Езекиел 34:26
  • Хүн Бурханыг луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр. Танай үндэстэн бүхэлдээ Намайг луйвардаж байгаа тул та нар хараалаар хараагдсан! Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
    Малахи 3:8-10
  • Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг.
    Матай 6:8
  • Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.
    Матай 6:33
  • Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.
    Матай 7:7,8
  • Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?
    Матай 7:11
  • Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлдав.
    Матай 21:22
  • Тэгээд Тэр тэдэнд хандан—Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд—Үгүй, юугаар ч дутаагүй гэв.
    Лук 22:35
  • Түүнчлэн сайн мэдээг тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ.
    1 Коринт - 9:14
  • Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана.
    Филиппой 4:19
  • Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.
    1 Тимот 6:10
  • гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ.
    1 Иохан 3:22
  • Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.
    1 Иохан 5:14,15