Айдасаас чөлөөлөх
- ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм.Хэнээс би эмээх юм бэ?ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм.Хэнээс би айх юм бэ? Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно.Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно.Тэр намайг хадан дээр гаргана.
Дуулал 27:1,5 - Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж,Бүх айдсаас минь намайг аварсан.
Дуулал 34:4 - Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал,Зовлон дундах бодит тусламж юм. Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч,уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй. Ус хүржигнэн хүрхэрч,Уулс бардамналд нь ганхан чичрэвч айхгүй.Села
Дуулал 46:1-3 - Айх үедээ би Танд итгэлээ өгнө. Бурханы дотор би Түүний үгийг магтана.Бурханд би итгэлээ өгсөн.Би айхгүй.Хүн надад юу хийж чадах вэ?
Дуулал 56:3,4 - Чи шөнийн аймшгаас ч,Өдөр исгэрэх сумнаас ч айхгүй. Мөн харанхуйд явагч тахлаас ч,Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй.
Дуулал 91:5,6 - Харин намайг сонсдог хүн аюулгүй байж,Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна”.
Сургаалт Үгс။ 1:33 - Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй.Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно.
Сургаалт Үгс။ 3:24 - Хулчгар зүрхтнүүдэд“Зоригтой бай. Бүү ай.Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ.Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна” гэж хэлэгтүн.
Исаиа 35:4 - Би чамтай хамт байгаа тул бүү ай!Өөрийнхөө талаар бүү санаа зов.Учир нь Би чиний Бурхан.Би чамайг тэнхрүүлж,үнэхээр чамд тусална.Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».
Исаиа 41:10 - “Тэднээс бүү ай.Учир нь Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Иеремиа 1:8 - Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.
Иохан 14:27 - Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Аав! Эцэг минь!» гэж дууддаг.
Ром 8:15 - Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.
2 Тимот 1:7 - Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм.
Еврей 2:14,15] - Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор“Эзэн миний туслагч мөн.Би айхгүй.Хүн намайг яах юм бэ?”гэдэг.
Еврей 13:5, 6 - Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна.
1 Иохан 4:18