Бурханы үг


  • Таны эсрэг нүгэл хийхгүйн тулдТаны үгийг би зүрхэндээ хадгалсан. Дуулал 119:11
  • Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг.Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг. Дуулал 119:130
  • Гэвч Есүс—“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг гэж хэлэв. Матай 4:4
  • Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй. Матай 24:35
  • Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм. Иохан 1:1,14
  • Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. Иохан 6:63
  • Миний хэлсэн үгнээс болж та нар хэдийн цэвэр болжээ. Иохан 15:3
  • Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн. 2 Тимот 2:15
  • Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. Еврей 4:12
  • үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртлээ өсөх юм. 1 Петр 2:2