Эзэн дотор бай


  • Тэр—Миний оршихуй чамтай хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв.
    Египетээс Гарсан Нь 33:14
  • Тэд хотын зах уруу явж байхад Самуел Саулд—Биднээс түрүүлээд явахыг зарцдаа хэлэгтүн. Харин чи энд зогсож бай. Би чамд Бурханы үгийг мэдүүлье гэж хэлэв.
    1 Самуел 9:27
  • Тэрээр Иудад хандан—Эдгээр хотуудыг босгож, тэдгээрийг хана хэрэм, цамхаг, хаалга, түгжээ зэргээр тойруулцгаая. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНийг эрэн хайсан тул энэ газар биднийх хэвээрээ. Бид Түүнийг хайсан бөгөөд Тэрээр бидний эргэн тойронд бидэнд амралтыг өглөө гэв. Ингээд тэд барьж босгоод, амжилт олжээ.
    Шастирын Дэд 14:7
  • Чичрэн айж, нүгэл бүү хий.Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай.Села
    Дуулал 4:4
  • ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун.Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.
    Дуулал 27:14
  • ЭЗЭН дотор дуугүй байж,Түүнийг тэвчээртэйгээр хүлээ.Өөрийнхөө замаар амжилт ологчоос болонХорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов.
    Дуулал 37:7
  • Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн.Тэр над уруу ойртож, миний хашхирахыг сонссон.
    Дуулал 40:1
  • Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд.Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө,Би дэлхийд өргөмжлөгдөнө.
    Дуулал 46:10
  • Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө.Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.
    Дуулал 55:22
  • Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ.Түүний өмнө зүрхээ нээ.Бурхан бидэнд хоргодох газар юм.Села
    Дуулал 62:8
  • Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална.
    Исаиа 26:3
  • Израилийн Ариун Нэгэн болох Эзэн БУРХАН“Гэмшил ба амар тайван дотор та нар аврагдах болно.Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн” гэж айлдав.Гэвч та нар хүсээгүй.
    Исаиа 30:15
  • Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж,үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан,аюулгүй байдал болох юм.
    Исаиа 32:17
  • Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ.Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина.Тэд гүйхдээ үл ядран,алхахдаа үл цуцна.
    Исаиа 40:31
  • ЭЗЭНд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь ЭЗЭН байдаг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж,халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно.Харин навчис нь ногоон байж,тэр нь ган гачгийн жилд түгшихгүй,үр жимс гаргахаа ч болихгүй.
    Иеремиа 17:7, 8
  • Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно. Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.
    Иеремиа 29:11-13
  • Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ. ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой.
    Lamentations 3:25, 26
  • Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв.
    Матай 11:28-30
  • Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална.
    Филиппой 4:7
  • Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог. Гэхдээ би ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулсан зүйлээ тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэлтэй байна.
    2 Тимот 1:12
  • Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл.
    1 Петр 5:7