Уучлал
- Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.
Левит 19:18 - Энэрэнгүй хүмүүст Та Өөрийн энэрлийг үзүүлдэг.Шулуун шударга хүмүүст Та Өөрийн төгс чанарыг үзүүлдэг.
Дуулал 18:25 - Учир нь Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн,Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян.
Дуулал 86:5 - Өрнө дорноос хол байдаг шигТэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан.
Дуулал 103:12 - Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг.Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо. Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно.
Сургаалт Үгс။ 3:3,4 - Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.
Исаиа 43:25 - Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно.
Матай 5:7 - Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна. Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.
Матай 6:14,15 - Дараа нь Петр ирж Түүнд—Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь Есүс айлдсан нь—Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.
Матай 18:21,22 - Түүнчлэн хэрэв та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол Миний тэнгэрлэг Эцэг ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.
Матай 18:35 - Та нар залбиран зогсохдоо, хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын хилэнцийг уучлах болно.
Марk 11:25 - Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана.
Лук 6:37 - Есүс—Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шодоод, Түүний хувцсыг хуваан авчээ.
Лук 23:34 - тэр—Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс—Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.]
Иохан 8:11 - Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд.
Ефес 4:32 - Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил.
Колоссай 3:13 - Яагаад гэвэл Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана.Би цаашид тэдний нүглүүдийг дурсахгүй»”гэв.
Еврей 8:12 - Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.
Еврей 12:15 - Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.
1 Иохан 1:9