Хабаккук

1 2 3


Бүлэг 2

Би манааныхаа байранд зогсож,бэхлэлтэн дээр байрлан суух болно.Тэрээр надад юу айлдахыг, мөн зэмлүүлсэн үедээби хэрхэн хариулж болохыг мэдэхийн тулд би ажигласаар байх болно.
2 Тэгтэл ЭЗЭН надад хариулан,“Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн,хавтангууд дээр сийлэн бич.
3 Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн.Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм.Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн.Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ.
4 Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм.Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.
5 Тэрээр дарсанд хууртан, ихэрхэг болж, зүгээр ч тогтож суудаггүй.Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж,үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй.Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан,бүх ард түмнийг өөртөө хураана.
6 Тэд бүгдээрээ түүний эсрэг доог тохуу хийсэн дуу дуулж,түүнийг доромжлон, үг цухуйлган,«Өөрийн бус юмыг өсгөж,өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхийлөлтэй еэ!Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?
7 Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож,чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү?Үнэхээр чи тэдний олз нь болно.
8 Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учиртэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно.Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэнхүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.
9 Гамшиг сүйрлийн савраас аврагдаж,өндөрт үүрээ засахын тулд гэр орондоо ёс бусын олз ашгийг хураагч хүн хөөрхийлөлтэй еэ!
10 Олон ард түмнийг мөхөлд хүргэснээрээчи өөрийнхөө гэрт гутамшигт зүйлийг дуудаж,чи өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж байна.
11 Үнэхээр хана хэрэмнээс чулуу хашхирч,модон байшингийн яс модод түүнд хариулах болно.
12 Цус урсган хот босгож,хүчирхийллээр суурин байгуулагч хүн хөөрхийлөлтэй еэ!
13 Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн,үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж ядрах нь үнэндээ түмэн цэргийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?
14 Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адилдэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.
15 Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан,хөршөө согтоогч хүн хөөрхийлөлтэй еэ!
16 Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно.Одоо чи өөрөө уун, өөрийн нүцгэн биеэ дэлгэгтүн.ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам уруу ирж,асар их гутамшиг чиний алдрын дээр буух болно.
17 Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн,чиний тэднийг айлгаж байсан араатнуудынх нь сүйрэл чамайг хучих болно.Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэнхүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.
18 Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно түүний ашиг тус юу вэ?Эсвэл худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн ашиг тус юу вэ?Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаагарын бүтээлдээ л итгэн найддаг билээ.
19 Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж,дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэлдэг хүн хөөрхийлөлтэй еэ!Тэдгээр нь чамд багш болж чадна гэж үү?Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн бөгөөддотор нь ямар ч амьсгал байдаггүй.
20 Харин ЭЗЭН Өөрийн ариун сүмдээ заларсан байдаг.Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай”.