Мика

1 2 3 4 5 6 7


Бүлэг 4

Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон,толгодын дээгүүр өргөгдөнө.Ард түмнүүд түүн уруу цутгана.
2 Олон үндэстнүүд ирээд,“Ирцгээ! ЭЗЭНий уул болон Иаковын Бурханы өргөө уруу явцгаая.Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замуудын тухай сургаж,бид Түүний жимээр алхах юм” гэцгээнэ.Учир нь Сионоос хууль гарч,ЭЗЭНий үг ч Иерусалимаас гарна.
3 Тэр олон ард түмний хоорондохыг шүүж,хүчирхэг, холын үндэстнүүдэд зориулан шийдвэрийг гаргах болно.Тэгээд тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана.Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөддахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.
4 Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна.Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно.Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий ам айлдав.
5 Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд,бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана.
6 ЭЗЭН тунхаглаж байна.“Тэр өдөр Би доголонг болон хөөгдсөнийг,Өөрийн зовоосон хүмүүсээ хүртэл цуглуулна.
7 Би доголонг нь үлдэгч, хөөгдсөнийг нь хүчтэй үндэстэн болгож,ЭЗЭН Сион ууланд тэднийг эдүгээгээс мөнхөд хүртэл хаанчилна.
8 Чиний хувьд, сүргийн цамхаг аа,Сионы охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ.Урьдын ноёрхол буюу Иерусалимын охины хаанчлал ч ирэх болно.
9 Чи юунд чангаар хашхирна вэ?Та нарын дунд ямар ч хаан байхгүй юу,эсвэл зөвлөгч чинь устгагдсан уу?Учир нь хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчин шаналал чамайг эзэмдэв.
10 Сионы охин оо, хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг төрөхөөр өвдөж, шанал.Учир нь одоо чи хотоос гарч, хээр амьдран,Вавилон уруу явах ёстой.Тэнд ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас аварна.
11 «Сион нь бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэж өгүүлэгч олон үндэстэн чиний эсрэг цуглах болно.
12 Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөдТүүний зорилгыг ойлгодоггүй.Учир нь Тэр тэднийг үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулав.
13 Сионы охин оо, босож, талхлагтун.Учир нь Би чиний эврийг төмөр, туурайг чинь хүрэл болгоно.Тэгснээр чи олон ард түмнийг бут цохиж,тэдний шударга бус олзыг нь ЭЗЭНд,эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.