Хосеа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14


Бүлэг 5

Тахилч нар аа, үүнийг сонс!Израилийн гэр ээ, анхаарал тавигтун!Хааны гэр ээ, сонсогтун! Учир нь шүүлт нь та нарт хэрэгжих болно.Яагаад гэвэл та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор байжээ.
2 Босогчид завхралдаа гүн орсон боловч Би тэднийг бүгдийг нь жанчих болно.
3 Би Ефраимыг мэддэг бөгөөд Израиль Надаас нуугдаж чадахгүй.Одоо Ефраим аа, чи биеэ үнэлсэн, Израиль өөрийгөө бузарласан.
4 Тэдгээрийн үйлдэл нь тэднийг өөрсдийнхөө Бурхан уруу эргэн явахыг зөвшөөрөхгүй.Учир нь завхайрлын сүнс тэдний дотор байгаа.Тэд ЭЗЭНийг мэддэггүй.
5 Түүгээр ч барахгүй Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг.Израиль, Ефраим өөрсдийнхөө хууль бус байдал дотор бүдэрдэг.Иуда ч гэсэн тэдэнтэй хамт бүдэрчээ.
6 Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй.Тэр тэднээс нэгэнт холдчихсон.
7 Тэд ЭЗЭНий эсрэг урвасан.Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ.Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.
8 Гибеад эврийг, Рамад бүрээг үлээ.Бет-авенд “Бениамин аа, чиний хойно байна” гэж түгшүүр зарла.
9 Зэмлэлийн өдөрт Ефраим нь эзгүйрнэ.Израилийн овгуудын дунд тогтоогдсон зүйлийг Би тунхаглана.
10 Иудагийн ноёд нь хил хязгаарыг хөдөлгөгчид мэт болжээ.Тэдний дээр Би Өөрийн уур хилэнг ус мэт цутгах болно.
11 Ефраим нь дарлагдсан бөгөөд шүүлтэд бяцлагдсан.Учир нь тэрээр хүний тушаалыг дагахаар шийджээ.
12 Тэгэхээр Би Ефраимд дэнгийн эрвээхий мэт, Иудагийн гэрт ялзрал мэт билээ.
13 Ефраим нь өөрийн өвчнийг, Иуда нь өөрийн шархыг үзээд,Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээжээ.Харин тэр чамайг эдгээж, чиний шархыг эмчилж чадахгүй.
14 Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт,Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно.Би, зөвхөн Би хэсэгчин тастчиж, явна.Би авч явахад, хэн ч аварч чадахгүй.
15 Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, Миний царайг хайх хүртэл нь Би явж, Өөрийн газар уруу буцаж очно.Зовлон дотроо тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.