Соломоны Дуун

1 2 3 4 5 6 7 8


Бүлэг 4

—Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ,Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!Гивлүүрийн чинь цаадах чиний нүд тагтаа мэт,үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт ажгуу.
2 Шүд чинь саяхан хяргуулан, угаагдаад гарсанхонин сүрэг мэт аж.Тэд бүгд ихрийг тээдэг бөгөөд тэдний дунд ганц нь ч хургаа тээгээгүй билээ.
3 Уруул чинь час улаан тууз мэт агаад ам чинь дур булаам билээ.Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт ажээ.
4 Хүзүү чинь чулуун эгнээгээр босгосон,дээр нь хүчирхэг эрсийн мянган бамбай өлгөөтэй Давидын цамхаг мэт болой.
5 Хоёр хөх чинь сараана цэцгийн дунд идээшлэх зээрийн ихэр янзага мэт аж.
6 Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэлмиррийн уул уруу, гүглийн толгод тийш би өөрийн замаа хөөн одъё.
7 Хонгор минь, чи бүхэлдээ үзэсгэлэнтэй бөгөөдчамд ямар ч өө сэв алга.
8 Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач.Надтай хамт чи Ливанаас явж,Аманагийн оргилоос,Сенир, Хермоны оргилоос,Арслангийн үүрнээс,ирвэсүүдийн уулсаас уруудан аялах болтугай.
9 Дүү минь, сүйт бүсгүй минь,чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.Нүднийхээ ганцхан харцаар,хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээрчи зүрхний минь цохилтыг түргэсгэв.
10 Дүү минь, сүйт бүсгүй минь,чиний хайр юутай сайхан бэ!Чиний хайр дарснаас,тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!
11 Сүйт бүсгүй минь, чиний уруул балыг дуслуулна.Хэлний чинь дор бал, сүү байх аж.Хувцасны чинь анхилуун үнэр Ливаны анхилуун үнэр мэт бөлгөө.
12 Миний дүү, миний сүйт бүсгүй бол цоожлогдсон цэцэрлэг,цоожлогдсон чулуун цэцэрлэг, лацдуулсан булаг болой.
13 Чиний нахиа нь анарын цэцэрлэг агаад энэ нь шилмэл жимстэй,нардтай суулгасан хенна,
14 нард ба саффрон, годил ба шанц, үнэртэй бүх мод,Гүгэл болон алоены хамтХамгийн сайхан бүх үнэртэнтэй болой.
15 Чи бол цэцэрлэгийн булаг, цэнгэг усны худаг,Ливанаас урсан гарах горхи болой.—
16 Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч.Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан,үнэрийг нь тараагаач.Хайрт минь цэцэрлэгтээ ирж,шилмэл жимсийг нь идэг.