Магтаал
- Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө яван,—ЭЗЭНий хайр энэрэл үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа. Тэднийг дуулж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отох нуувчуудыг тавьсанд тэд сүйрцгээв.
Шастирын Дэд 20:21,22 - Тэгээд тэр тэдэнд—Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр бидний Эзэнд ариун юм. Бүү гашууд. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан бол та нарын хүч чадал юм гэсэн.
Нехемиа 8:10 - Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана.Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно.
Дуулал 34:1 - Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг.Үйлс замналаа засагч хүндБи Бурханы авралыг үзүүлнэ.”
Дуулал 50:23 - Миний ам Таны магтаалаар,Таны алдраар бүхэл өдөржин дүүрсэн байна.
Дуулал 71:8 - Харин би үргэлж найдаж,Таныг улам ихээр магтах болно.
Дуулал 71:14 - Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ!Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.
Дуулал 89:15 - Өө, Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөнТаны нэрд магтан дуулах нь сайн юм.
Дуулал 92:1 - ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун.Олон арлууд ч баярлагтун.
Дуулал 97:1 - Зөв шударга та нар, ЭЗЭНд баярлаж,Түүний ариун нэрд талархагтун.
Дуулал 97:12 - Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун. ЭЗЭНд баяртайгаар үйлчил.Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн.
Дуулал 100:1,2 - Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна,Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.
Дуулал 101:1 - Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,Түүний ач тусын алийг нь ч бүү март.
Дуулал 103:1,2 - Нар мандахаас жаргах хүртэл ЭЗЭНий нэр магтагдаг.
Дуулал 113:3 - ЭЗЭНийг магтагтун!ЭЗЭНд шинэ дууг,Бурханлаг хүмүүсийн чуулганд Түүний магтаалыг дуулагтун. Бүжиг бүжиглүүлэн тэднээр Түүний нэрийг магтуул.Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул. Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг.Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно. Бурханлаг хүмүүсийг алдрын дунд баясуул.Тэднийг орон дээр нь ч баясгалантайгаар дуулуул.
Дуулал 149:1,3-5 - ЭЗЭНийг магтагтун!Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун!Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун! Түүнийг хүчит үйлсийнх нь төлөө магтагтун!Түүнийг эрхэм агуу байдлынх нь дагуу магтагтун! Түүнийг бүрээн дуугаар магтагтун!Түүнийг босоо ятга ба ятгаар магтагтун! Түүнийг хэнгэрэг дэлдэн, бүжиг бүжиглэн магтагтун!Түүнийг чавхдаст хөгжим ба лимбээр магтагтун! Түүнийг чанга цан хөгжмөөр магтагтун!Түүнийг хүнгэнэх цан хөгжмөөр магтагтун! Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун!ЭЗЭНийг магтагтун!
Дуулал 150 - Гэвч Паул, Силас хоёр шөнө дундын үед Бурханд залбирч, магтаалын магтууг дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа.
Үйлс 16:25 - дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун. Бурхан болон Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө.
Ефес 5:19,20 - Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн.
1 Тесалоник 5:18 - [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе.
Еврей 13:15 - Сэнтийнээс дуу гарч—Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага хүмүүс та нар бидний Бурханд магтаалыг өргө гэв.
Илчлэлт 19:5