Залбирал


  • Учир нь үхлийн давалгаа намайг хүрээлэн,сүйрлийн гол намайг айлгав. Үхэгсдийн орны уяа намайг хэрж,үхлийн тор над уруу чиглэв. Би зовж шаналж байхдаа ЭЗЭНийг дуудсан.Тийм ээ, би Бурхан уруугаа хашхирсан билээ.Тэр Өөрийнхөө дуганаас миний дууг сонсон,миний тусламж гуйн хашхирах нь Түүний сонорт хүрэв.
    2 Самуел 22:5-7
  • Өглөөгүүр, ЭЗЭН, Та миний дуу хоолойг сонсоно.Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.
    Дуулал 5:3
  • Учир нь Тэр зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй.Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй.Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм.
    Дуулал 22:24
  • Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд.Би чамайг аврах бөгөөдЧи Намайг хүндэтгэх болно”.
    Дуулал 50:15
  • Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөдТэрээр дууг минь сонсоно.
    Дуулал 55:17
  • Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ.Түүний өмнө зүрхээ нээ.Бурхан бидэнд хоргодох газар юм.Села
    Дуулал 62:8
  • Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой.Усгүй, хуурай, ангамал газартСэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг.
    Дуулал 63:1
  • Хэрэв Би зүрхэндээ хорон мууг хүндэтгэсэн болЭзэн сонсохгүй. Харин Бурхан үнэхээр сонссон юм.Тэр миний залбирлын дуунд чих тавьсан.
    Дуулал 66:18,19
  • Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч,Тэдний залбирлыг жигшдэггүй.
    Дуулал 102:17
  • Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдооТэрээр зовлонг нь анхаарсан. Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж,Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв.
    Дуулал 106:44, 45
  • Би ЭЗЭНд хайртай. Учир нь ТэрМиний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог. Тэр намайг чих тавин сонсдог учраасБи амьд байх хугацаандаа дуудах болно.
    Дуулал 116:1,2
  • Түүний гэрчлэлүүдийг сахин,Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
    Дуулал 119:2
  • Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан.Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!
    Дуулал 119:10
  • Иерусалимд оршин суугч Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө.
    Исаиа 30:19
  • Израилийн ариун Нэгэн,Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун.Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу?
    Исаиа 45:11
  • Олдож болох үед ньЭЗЭНийг хайгтун.Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун.
    Исаиа 55:6
  • Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга.Учир нь Та биднээс нүүрээ нууж,биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан.
    Исаиа 64:7
  • Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.
    Исаиа 65:24
  • Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.
    Иеремиа 29:13
  • «Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.
    Иеремиа 33:3
  • Босогтун, шөнийн харуулуудын эхэнд шөнөөр чангаар хашхир.Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга.Гудамж бүрийн эхэнд өлссөнөөс болж үрэгддэг балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүн уруу гараа дээш өргө”.
    Lamentations 2:19
  • Өөрсдийн замуудыг нягтлан ажиглаад, ЭЗЭН уруу буцацгаая. Тэнгэр дэх Бурханы зүг бид өөрсдийн зүрх болон гараа өргөдөг.
    Lamentations 3:40, 41
  • ЭЗЭН тунхаглаж байна.“Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!
    Joel 2:12
  • Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.
    Матай 6:5
  • Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм.
    Матай 6:6,7
  • Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
    Матай 7:7
  • [Гэвч энэ төрлийн чөтгөр нь мацаг барилт, залбирлаар л гардаг хэмээн айлдав.]
    Матай 17:21
  • Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно. Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.
    Матай 18:18, 19, 20
  • Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлсэн ч энэ нь биелэх болно. Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлдав.
    Матай 21:21B, 22
  • Тэр тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж,—Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбирлаа.
    Матай 26:39
  • Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно.
    Марk 11:24
  • Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.
    Лук 11:9, 10
  • Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд
    Лук 22:31,32
  • Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ. Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ.
    Иохан 14:13, 14
  • Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно.
    Иохан 15:7
  • Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Миний нэрээр Эцэгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө. Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.
    Иохан 16:23B, 24
  • Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн, Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа.
    Ром 4:20, 21
  • Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Яагаад гэвэл Тэр Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм.
    Ром 8:26,27
  • Эдүгээ, бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд
    Ефес 3:20
  • Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай.
    Ефес 6:18
  • Тасралтгүй залбир.
    1 Тесалоник 5:17
  • Иймд би эрчүүдийг уур хилэнгүй, маргалдалгүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг.
    1 Тимот 2:8
  • Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё.
    Еврей 4:16
  • Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.
    Еврей 7:25
  • Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой.
    Еврей 11:6
  • Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг.
    Иаков 1:6, 7
  • Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга.
    Иаков 4:8
  • гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ.
    1 Иохан 3:22
  • Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.
    1 Иохан 5:14,15