Исаиа
Бүлэг 30
“Нүгэл дээр нүглийг нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөж,Миний Сүнсний оролцоогүйгээр ундаан өргөлийг асгагч,дуулгаваргүй хөвгүүд гаслантай яа” гэж ЭЗЭН айлдаж байна.
2 Тэд Надтай зөвлөлгүйгээр“Фараоны хамгаалтад хоргодохоор Египетийн сүүдэрт орогнох газар хайн Египет уруу явсан.
3 Гэвч Фараоны хамгаалалт нь та нарын ичгүүр болно.Египетийн сүүдэрт орогнох нь та нарын гутамшиг болно.
4 Учир нь тэдний ноёд нь Зоанд байгаа бөгөөдтэдний элчингүүд нь Ханест хүрч ирсэн.
5 Өөрсдөд нь тусламж, ашиг болохгүй,харин ичгүүр зэмлэл болох, ашиггүй хүмүүсээс болж хүн бүр ичих болно.
6 Негевийн араатнуудын тухай зөн.Тэд эм болон эр арслан,хорт болон нисдэг могой гарч ирдэгзовлон зүдгүүрийн газраар дамжин,өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон,эрдэнэсээ тэмээний бөхөн дээр ачин,өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.
7 Тусламж дэмжлэг нь ашиггүй хоосон Египет уруу хүртэл зөөж байна.Тийм учраас Би түүнийг “Юунд ч нэмэргүй Рахаб” гэж нэрлэсэн.
8 Одоо очиж, үүнийг ирэх өдрүүдэд үүрдийн гэрчлэл болгохын тулдтэдний өмнө самбар дээр тэмдэглэж, номонд бич.
9 Учир нь тэд бол урвамтгай ард түмэн, хуурамч хөвгүүд бөгөөдЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.
10 Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж,эш үзүүлэгчдэд“Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй.Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.
11 Замаа орхиж, жимээсээ гарагтун.Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго” гэдэг.
12 Ийм учраас Израилийн Ариун Нэгэн ийнхүү айлдаж байна.“Та нар энэ үгийг няцааж, дарлалд найдаж, заль мэхэнд түшиглэсэн учраас,
13 та нарт шийтгэл байх болно.Энэ нь өндөр ханын цууралт улам гүнзгийрч,гэнэт нурж, сүйрэн унахтай адил байх болно.
14 Тэдний эвдрэл нь ваарчны сав хагарахтай адил болно.Иймээс түүнийг хайр найргүй эвдэж,зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч үлдээлгүй бутална”.
15 Израилийн Ариун Нэгэн болох Эзэн БУРХАН“Гэмшил ба амар тайван дотор та нар аврагдах болно.Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн” гэж айлдав.Гэвч та нар хүсээгүй.
16 “Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн.Тиймээс та нар зугтана.“Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв.Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.
17 Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш,толгод дээрх тэмдэг мэт үлдэх хүртлээ нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж,таван хүний заналхийллээр та нар зугтах болно.
18 ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна.Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна.Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан.Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!
19 Иерусалимд оршин суугч Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө.
20 Хэдийгээр Эзэн та нарт эмгэнэлийн талх, тарчлалын ус өгсөн боловч, та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар нүдээрээ Багшийгаа үзнэ.
21 Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэсэн үгийг та нарын чих сонсоно.
22 Та нар мөнгөөр бүрсэн өөрсдийн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн өөрсдийн цутгамал хөргүүдийг бузарлан, тэдгээрийг бузар эд зүйл мэт тарааж хаяад “Зайлагтун” гэж хэлнэ.
23 Дараа нь газарт тариалах та нарын үрслэгээнд зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр та нарын мал сүрэг уудам бэлчээрт идээшилнэ.
24 Мөн газарт ажиллуулдаг шар, илжигнүүд утгуур ба ацаар шигшсэн давсалсан тэжээл иднэ.
25 Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул, аливаа өндөр толгод дээр гол горхи урсана.
26 ЭЗЭН Өөрийн ард түмний бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болох ажээ.
27 Үзэгтүн, ЭЗЭНий нэр алс холоос ирж байна.Түүний уур нь шатаж, утаа нь өтгөн,уруул нь зэвүүцлээр дүүрч, хэл нь түймэрдэгч галтай адил байна.
28 Үндэстнүүдийг шүүлтүүр дотор хойш урагш нь сэгсчин,сүйрэл уруу төөрүүлэх хазаарыг хүмүүсийн аманд хийхийн тулдТүүний амьсгал нь халин үерлэх урсгал мэт хүзүүнд тулна.
29 Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно.ЭЗЭНий уул, Израилийн хад уруу бишгүүрийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна.
30 ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож,догшин уур, түймэрдэгч галын дөл,ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.
31 ЭЗЭНий дуу хоолойнд Ассири айдаст автана. Тэр шийдмээр цохино.
32 Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүр нь хэнгэрэг,босоо ятгын аятай байх болно.Дайнд Тэр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана.
33 Учир нь Тофет нь эртнээс бэлэн болжээ.Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ.Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ.Галын нүх нь түлээгээр дүүрэн байв.ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.